Эр хүн шиг эр хүн дээ

Эрхэлж туулсан хорвоогийн хойморт
Эвийн сэтгэлээр дотнохон нөхөрлөсөн
Өглөөн нартай дүйцэж мандсан
Өөдөө хийморьтой анд минь дээ
Шулуун шударга зантайсан
Шуурхай дайчин үйлстэйсэн
Итгэж найдах сэтгэлтэйсэн
Эр хүн шиг эр хүн дээ та

Өтлөж туулсан амьдралын уртад
Үерхэж зангидаж дотнохон нөхөрлөсөн
Өдрийн одтой жишиж бодмоор
Үргэлж гялалзсан анд минь дээ

Эрдэж туулсан буурал орчлонд
Итгэл түшиж дотнохон нөхөрлөсөн
Эгшиг сайхан дуутай зүйрлэмээр
Ээлийн түшигтэй анд минь дээ

Facebook Twitter Google Plus