To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ээжий минь байвал жаргалтай

Зүүн уулын солонго нь

Баруунаа татсан ч яахав дээ

Зүүдлээд л сэрэхэд минь миний ээжий

Дэргэд минь л байвал жаргалтай

Дутуутай хатуутай хорвоод нь

Бүтэн жаргаагүй ч яахав дээ

Дууны мөнхийн эхлэл шиг миний ээжий

Хүүдээ харагдаж л байвал жаргалтай

Миний ээжийн мөнхийн энэрэл

Санаанд минь гийсэн саран ээжий

Миний ээжийн мөнхийн үнэн

Наран ганцаардах ертөнц миний ээжий

Өдөр өдрийн аашинд нь

Уйлж гомдсон ч яахав дээ

өмөлзсөн хошуугаа би ээждээ

Үнсүүлж л байвал жаргалтай

Миний ээжийн мөнхийн энэрэл

Санаанд минь гийсэн саран ээжий

Миний ээжийн мөнхийн үнэн

Наран ганцаардах ертөнц миний ээжий

Үүдэн гурван сараас нь

Нэг нь дутсан ч яахав дээ

Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий

Үрдээ л байвал жаргалтай

Миний ээжийн мөнхийн энэрэл

Санаанд минь гийсэн саран ээжий

Миний ээжийн мөнхийн үнэн

Наран ганцаардах ертөнц миний ээжий

Миний ээжийн мөнхийн энэрэл

Санаанд минь гийсэн саран ээжий

Миний ээжийн мөнхийн үнэн

Наран ганцаардах ертөнц миний ээжий

Facebook Twitter Google Plus