To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бид буцах замгүй

Амьдрал хааяа хэцүү юм шиг ч
Аз жаргалыг чи өөрөө л олно
Аливаа зүйлийг чадахгүй гэж бодвол
Амьдрал хэзээ ч хүссэнээр болдоггүй ээ

Хэрвээ чи хайрыг хүндэлж чадвал
Хэзээд чи жаргана, гунихгүй ээ
Гутрахгүй ээ, бас зовохгүй ээ чи
Тиймээс сайхныг бүтээж чадна

Бидний амьдрал буцах замгүй
Бидний хүсэл мөхөж болохгүй ээ
Би чамд хайртай хувь тавилан минь
Бодол хүсэл, мөрөөдөл минь

Хүнийг сонгохдоо нэгийг бодоорой
Хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй
Хүн хүндээ хайртай байдаг болохоор
Хүрч чадах алсад үргэлж тэмүүлцгээе

Зүйрмэг гэрлийн үзүүрт жаргал байдаг юм шүү
Салаа замын төгсгөлд ганцаардаггүй юм шүү
Зөвхөн үнэнээр явж чи чадвал
Зөрж одохгүй энэ амьдрал чамаас

Бидний амьдрал буцах замгүй
Бидний хүсэл мөхөж болохгүй ээ
Би чамд хайртай хувь тавилан минь
Бодол хүсэл, мөрөөдөл минь

Facebook Twitter Google Plus