Охидын уянга

Зуны хөндийг дүүргэсэн

Цэцгийн далай долгиллоо

Зургийн хуар шиг охид минь

Цэнгэлийн бүжиг бүжээрэй

Ай хө зээ хө

ай хө зээ хө

Зургийн хуар шиг охид минь

Цэнгэлийн бүжиг бүжээрэй

Уудам талыг баясгасан

Яруу хөгжим эгшиглэлээ

Уран гоолиг охид минь

Ялдам дуулан бүжээрэй

Ай хө зээ хө

ай хө зээ хө

Уран гоолиг охид минь

Ялдам дуулан бүжээрэй

 

Facebook Twitter Google Plus