Бүүвэйл хорвоо

Бүсгүй хүний хоолой нь хөө
Бүүвэйн дууны уянгатай билээ
Буурал хорвоо тэгэхлээрээ
Бүүвэйн дууны өлгий билээ

Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Элэг бүтэн эвсэг явья
Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Энх мэнд элэгсэг амьдарья

Хүний эхчүүд үрсээ хөө
Алаг зүрх шиг хайралдаг билээ
Хөвчин дэлхийд тэгэхлээрээ
Хүнээс дээд нь үгүй билээ

Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Элэг бүтэн эвсэг явья
Бүүвэй хорвоо бүгдээрээ бүүвэй
Энх мэнд элэгсэг амьдарья

Facebook Twitter Google Plus