Хайраа оллоо

Харцнаас минь харцанд чинь хөтлүүлэх сэтгэл минь
Хайраар жигүүрлэн чамдаа очлоо
Мөрөөдлөөр амилах зүрх минь чамайг хүлээнэ
Зүрхнээс минь зүрхэнд чинь тэмүүлэх сэтгэл минь
Хайраар жигүүрлэн чамдаа очлоо
Чимээгүй өгсөн хайр минь чамайг хүлээнэ
Золоор учирсан энхрийхэн чи минь
Зүрхэнд минь хайр амлаач амлаач хайрт минь
Харцаар ханилсан хонгорхон чи минь
Хайранд минь итгээч итгээч хайрт минь
Хонгорхон чамайгаа би хайрлавч
Хорвоог гийгүүлэх нар чинь болъё
Хавар дэлбээлдэг цэцэг шиг
Хайраа оллоо би
Итгэл тээсэн үнсэлтийг бэлэглэе
Гарыг чинь зөөлхөн атгая
Хагацал гэдгийг үзэхийг хүсээгүй
Хайраа оллоо би
Зүрхнээс минь зүрхэнд чинь тэмүүлэх сэтгэл минь
Зүүдээр хүргүүлээд чамдаа очлоо
Чимээгүй шивнэсэн шүлгүүд минь чамдаа очлоо
Сэтгэлээс минь сэтгэлд чинь тэмүүлэх дурлал минь
Хайраар жигүүрлэн чамдаа очлоо
Чамайгаа оллоо хайрт минь чамайг оллоо
Золоор учирсан энхрийхэн чи минь
Зүрхэнд минь хайр амлаач амлаач хайрт минь
Харцаар ханилсан хонгорхон чи минь
Хайранд минь итгээч итгээч хайрт минь
Хонгорхон чамайгаа би хайрлавч
Хорвоог гийгүүлэх нар чинь болъё
Хавар дэлбээлдэг цэцэг шиг
Хайраа оллоо би
Итгэл тээсэн үнсэлтийг бэлэглэе
Гарыг чинь зөөлхөн атгая
Хагацал гэдгийг үзэхийг хүсээгүй
Хайраа оллоо би

Facebook Twitter Google Plus