Чиний хайранд

Цэлмэг тэнгэрт одод гэрэлтээд
Сэтгэлд минь нэг л жаргалтай
Чамтайгаа хамт зугаалмаар
Сайхан үдэш байна аа хайрт минь
Зөөлөн үлээх салхи нь илбэхэд
Зүйргүй сайхан мэдрэмж төрөх л юм
Зөвхөн чамтайгаа зугаалмаар
Зүүд шиг сайхан хайрын үдшээр

Дахилт:Чамайгаа би чинь хайрлая
Чамтайгаа хослон дуулъя
Цаглашгүй энэ л хайраа
Чамдаа би чинь амлая
Ханашгүй энэ л хайраа
Хамтдаа эдлэн жаргая

Тэргэл сартайд тэнгэрийн ододтойд
Эгшиглэх хайрын дуугаа би дуулъя
Тиймээ хайрт минь энхрий чамдаа
Энэхэн хайраа би зориулъя
Алиман сартайд аясын салхитайд
Амраг чамайгаа би чинь хайрлан дуулъя
Ариун хайраа нандин хайраа
Аялах дуугаа би зориулъя
Чинийхээ хайранд би аз жаргалтай
Найгах моддын навчис сэржиглээд
Надад чамд нэг л жаргалтай
Нандин хайраа шивнэлмээр
Намуун сайхан хайрын үдшээр
Өнгө өнгөөр одод анивчаад
Үлгэрийн юм шиг нэг л жаргалтай
Үзэсгэлэнтэй чамтайгаа зугаалмаар
Үнэхээр сайхан хайрыг үдшээр

Дахилт:
Чамайгаа би чинь хайрлая
Чамтайгаа хослон дуулъя
Цаглашгүй энэ л хайраа
Чамдаа би чинь амлая
Ханашгүй энэ л хайраа
Хамтдаа эдлэн жаргая

Ургах нартайд үүрийн цолмонтойд
Хонгор чамдаа би чинь хайраа дуулъя
Унаган хайраа үнэн хайраа
Уянга болгон чамдаа дуулъя
Сэвшин үлээх сэрүүн салхинд
Сэтгэлд минь ирсэн хайраа би чинь дуулъя
Сэвгүй хайраа сайхан хайраа
Ганцхан чамдаа би чинь дуулъя
Чинийхээ хайранд би аз жаргалтай
Сэтгэлд минь сэвгүй хайраа
Зөвхөн чамдаа зориулан дуулъя
Хайрт минь чинийхээ хайранд би аз жаргалтай

Дахилт:
Чамайгаа би чинь хайрлая
Чамтайгаа хослон дуулъя
Цаглашгүй энэ л хайраа
Чамдаа би чинь амлая
Ханашгүй энэ л хайраа
Хамтдаа эдлэн жаргая

Facebook Twitter Google Plus