Аж Богдын харуул

Аж богдын харуул нь хөө
Амгалан болоод тайван даа
Албанд мордсон хүү тань аав минь дээ хөө
Амар болоод эсэн мэнд дээ
Албанд мордсон хүү тань аав минь дээ хөө
Амар болоод эсэн мэнд дээ

Баруун чих минь хангинаад байх чинь хөө
Багын найз минь дурсаа юм болвуу
Дээдэс ноёны бошго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юмсан
Дээдэс ноёны бошго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юмсан

Зүүн чих минь хангинаад байх чинь хөө
Зүрхний амраг санаа юм болвуу
Засаг ноёны дөнгө нь үгүй ч болоосой
Зуур ч болтугай хүүгээ харах юмсан
Засаг ноёны дөнгө нь үгүй ч болоосой
Зуур ч болтугай хүүгээ харах юмсан

Бөөн бөөн үүл нь ээ хөө
Бороо орохын шинж нь юмуу даа
Байн байн дээд зовхи минь татлаад байх чинь хөө
Буцаж харихын шинж нь юмуу даа
Байн байн дээд зовхи минь татлаад байх чинь хөө
Буцаж харихын шинж нь юмуу даа

Facebook Twitter Google Plus