Уулзах л юмсан даа

Уйлж л дуулмаар дуу байдаг даа
Учирлаж ярьмаар хайр байдаг даа
Удахын аргагүй бодол байдаг даа
Уудалж онгоймоор сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Уулзах л юмсан даа чамтайгаа би

Ялимгүй гунимаар өдөр байдаг даа
Яая даа гэмээр хайр байдаг даа
Яваад очмоор хүсэл байдаг даа
Яагаад ч тогтохгүй сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Ханатлаа ярихсан даа чамтайгаа би

Хараад баймаар харц байдаг даа
Харцаар хэлмээр хайр байдаг даа
Хайрлан дуудмаар нэр байдаг даа
Хайлан шингэмээр сэтгэл байдаг даа
Аа аа аа аа аа
Хамтдаа байхсан даа чамтайгаа би
Аа аа аа аа аа
Уулзах л юмсан даа чамтайгаа би
Уулзах л юмсан даа чамтайгаа би

Facebook Twitter Google Plus