Аавын борлог морьд

Ороо борлог морь нь
Толгой хаялан согтолзоно доо хө
Толин адуун дундаа
Онгон тагшин хүлэг минь дээ хө
Хатирж борлог морь нь
Хазаар даран дэргүүлэнэ дээ хө
Аавын мөнгөн хазаарын минь
Амгай зуузай шарьгуулна даа хө
Жороо борлог морь нь
Жолоо даран хальгуулна даа хө
Тэнгэрийн салхи сэвэлзүүлсэн
Тэлмэн жороо хүлэг минь дээ хө
ҮҮлэн борлог морь нь
Үүрсэн янцгааж ижилдэнэ дээ хө
Үеийн жаахан бүсгүйтэйгээ
Сумын наадамд ижилсэнэ дээ хө
Унаган борлог морь нь
Уяа тойрон товолзоно доо хө
Хурсан олны наадамдаа
Торгон жолоо өргүүлнэ дээ хө
Арилжаа борлог морь нь
Адуун дундаа дүүхэлзэнэ дээ хө
Найрын гурван дуутай
Миний л аавын хүлгүүд минь дээ хө
Аавын борлог морьд нь
Адуун дундаа дүүхэлзэнэ дээ хө
Найрын гурван дуутай
Миний л аавын хүлгүүд минь дээ хө

Facebook Twitter Google Plus