Авгын цагаан уул

Авгын цагаан ууланд нь хө

Агаарын будан цайраад байна даа хө

Амраг чамайгаа бодохлоор нь хө

Аягатай цайгаа уухаас ч дургүй хө

Цантын цагаан ууланд нь хө

Цасны будан цайраад байна даа хө

Царайлаг чамайгаа бодохлоор нь хө

Цайгаа уухаас ч дургүй байна хө

Далангийн цагаан ууланд нь хө

Дангийн будан цайраад байна даа хө

Дассан чамайгаа бодохлоор нь хө

Данхтай цайгаа уухаас ч дургүй хө

Данхтай цайгаа уухаас ч дургүй хө

Уухаас ч дургүй хө

Facebook Twitter Google Plus