Хос саран

Таван өдөр чи ганцаар ганцаардах үгүй юу

Талын хайлаасийг би ар зоогоороо түшээстэй

Энэ л олдсон насаа нэг л заяах үгүй юу

Ээжийн сайхан охин миний цээжийг налаастай

Оддын цэнгээнд очоод нар тэврэн бүжлээ гээд

Онгон цагаан сар зүүдэлнэ

Арван тавны сар бид хоёрын дээрээс

Ариун сэрүүн туяагаа хур мэт асгаруулна

Агь гангын үнэртэй миний хайртын үс

Ангир цээжийг бүрхээд ар өвөргүй асгаруулна

Facebook Twitter Google Plus