Дүрсгүй жаалууд

Хүүхэд насны минь гэгээн өдрүүд

Холын хол ард минь үлджээ

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд

Сургууль чиний дүрсгүйхэн хүүхдүүд

Сургууль минь чиний багын найзууд

Одоо бид бүгдээрээ завгүй эрчүүд

Сурагч насны минь гэнэнхэн хайр

Сургуулийн ширээн дээр минь тэмдэглэн үлджээ

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд

Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд

Сургууль чиний дүрсгүйхэн хүүхдүүд

Сургууль минь чиний багын найзууд

Одоо бид бүгдээрээ завгүй эрчүүд

Дуулуулж уйлуулж бас уйлж л явсан

Дэрвэж дарвиж бас загнуулж өссөн

Насан багын минь дурдатгал болон үлдсэн

Намар намартаа ирдэг сургуулиа бид мартахгүй

Насан багын минь дурдатгал болон үлдсэн

Намар намартаа ирдэг сургуулиа бид мартахгүй

Сургууль минь чиний дэггүйхэн жаалууд

Сургууль чиний дүрсгүйхэн хүүхдүүд

Сургууль минь чиний багын найзууд

Одоо бид бүгдээрээ завгүй эрчүүд

Facebook Twitter Google Plus