Дөлгөөн хэрлэн

Ухаан бодлыг уужруулсан

Унаган төрөлх нутаг минь

Уран долгиог уралдуулсан

Урсгал дөлгөөн Хэрлэн минь

Санаа бодлыг уяруулсан

Саруул уудам тал минь

Саваа халиад мэлтэлзсэн

Саа мөнгөн Хэрлэн минь

Ажил хөдөлмөр алдаршсан

Алтан шаргал тал минь

Адуу малаа ундаалсан

Амгалан дөлгөөн Хэрлэн минь

Адуу малаа ундаалсан

Амгалан дөлгөөн Хэрлэн минь

Facebook Twitter Google Plus