Марал буусан шөнө

Бодол бодлын мөнгөн суваргыг

Ботгон нүдэн чи минь эзэмдсэн

Бурхны гэмээр гэгээхэн цагийн

Болорхон үзэмжийг яаж зурах вэ

Навч навичсын алтан хэлбэрийг

Намар оройн саран тодруулсан

Үлгэрийн юм шиг ганган шөнөөр ч

Үлэмжийн хайртай чамайгаа үгүйлдэг ээ

Дүрэлгэр хөөрхөн нүдний чинь дэргэд

Дүүрэн тэргэл саран ч бүдэгхэн

Дурдан шаргал намраар ирсэн

Дуусашгүй хуучиршгүй хайр минь

Сормуус дэвэхийн төгөлдөр чөлөөнөөр

Саруул цагийн өнгө нь туяарсан

Домгийн юм шиг энэ л шөнөөр

Дотносох сэтгэлээ яаж барих вэ

Дүрлэгэр хөөрхөн нүдний чинь дэргэд

Дүүрэн тэргэл саран ч бүдэгхэн

Дурдан шаргал намраар ирсэн

Дуусашгүй хуучиршгүй хайр минь

Дүрлэгэр хөөрхөн нүдний чинь дэргэд

Дүүрэн тэргэл саран ч бүдэгхэн

Дурдан шаргал намраар ирсэн

Дуусашгүй хуучиршгүй хайр минь

Дурдан шаргал намраар ирсэн

Дуусашгүй хуучиршгүй хайр минь

 

Facebook Twitter Google Plus