Агшин

Бүтэлгүй дурлалын аагинд умбаад

Болзоонд хүлээх учрал бүхэн

Борооны дараах цэцэгс шиг

Бие сэтгэл минь ариусна

Борооны дараах цэцэгс шиг

Бие сэтгэл минь ариусна

Насан туршдаа мартаж чадамгүй

Нэг л агшин гэж байдаг юм тийм үү

Найз минь чи наддаа эрхлээч

Найланхай аашаа дэлгэн эрхлээч

Гэгээн орчлонгийн эрээн бараан

Гунигтай яа чамаас хагацахын үүд

Бухимдал гомдлоо тэвчин өнгөрүүлж

Би уянга болон эгшиглэнэ

Бухимдал гомдлоо тэвчин өнгөрүүлж

Би уянга болон эгшиглэнэ

Насан туршдаа мартаж чадамгүй

Нэг л агшин гэж байдаг юм тийм үү

Найз минь чи наддаа эрхлээч

Найланхай аашаа дэлгэн эрхлээч

Насан туршдаа мартаж чадамгүй

Нэг л агшин гэж байдаг юм тийм үү

Найз минь чи наддаа эрхлээч

Найланхай аашаа дэлгэн эрхлээч

 

Facebook Twitter Google Plus