Тунирхалын дуу

Хархүү чамдаа дурлаад байна

Харна уу байна уу өөрөө мэд дээ

Ханилж суухыг хүсээд байна

Хайрлана уу байна уу өөрөө мэд дээ

Торгон дээлийг шаглаад байна

Өмсөнө үү байна уу өөрөө мэд дээ

Тогтож суумгүй шаналаад байна

Өрөвдөнө үү байна уу өөрөө мэддээ

Сахиус бурхандаа залбираад байна

Санана уу байна уу өөрөө мэд дээ

Амраг чинь болохыг хүсээд байна

Авна уу байна уу өөрөө мэд дээ

Амраг чинь болохыг хүсээд байна

Авна уу байна уу өөрөө мэд дээ

Facebook Twitter Google Plus