Насны баясгалан

Саруул танхимдаа золоор золгож

Салах зайгүй ижилдсэн бидний

Охь эрдмийн шимийг хүртсэн

Оюутан цаг минь насны баясгалан

Одтой насны жавхлан бүрдэж

Оюун бодлоо хөвчилсөн бидний

Орчлонг танихын ухааныг тэлсэн

Оюутан нас минь насны баясгалан

Уртын замдаа дарвин шуугиж

Ургац дундуур эгнэсэн бидний

Олны үйлсэд зүтгэл нэмсэн

Оюутан цаг минь насны баясгалан

Эвсэг орны үрстэй нэгдэж

Эвийн дууллыг аялсан бидний

Очих маргаашийн гэрлийг асаасан

Оюутан цаг минь насны баясгалан

Очих маргаашийн гэрлийг асаасан

Оюутан цаг минь насны баясгалан

 

Facebook Twitter Google Plus