Эр хүн

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг

Чулуу  шиг хатуу ч уяхан сэтгэлтэй

Чинхүү хайрын эхний эцсийн алинд ч

Чангалсан сэтгэлийн хайр үнэнд уярдаг

Энэрэл хайр судсанд нь лугшдаг

Эргэх дэлхий ухаанд нь багтдаг

Амьдралын амь алтан багана эр хүн байна

Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна

Энгэрийг нь түшихэд дулаахан хан уул

Дууг нь сонсоход хуурын чимэгтэй

Эгэл нэгний од харвалаа гэвэл

Элэг эмтрэн харуусан урсган уйлдаг

Энэрэл хайр судсанд нь лугшдаг

Эргэх дэлхий ухаанд нь багтдаг

Амьдралын амь алтан багана эр хүн байна

Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна

Уулыг өргөх хүчтэй мөртлөө

Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг

Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ

Таныхаа хайрыг би даахгүй нь гэж шимширдэг

Энэрэл хайр судсанд нь лугшдаг

Эргэх дэлхий ухаанд нь багтдаг

Амьдралын амь алтан багана эр хүн байна

Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна

Энэрэл хайр судсанд нь лугшдаг

Эргэх дэлхий ухаанд нь багтдаг

Амьдралын амь алтан багана эр хүн байна

Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна

 

Facebook Twitter Google Plus