Зүйрлэн санах нутаг

Аав минь та хүүгээ санахын цагтаа

Аглаг уулсынхаа чулуунаас

Атгаж нэг тайвшраарай

Айл болон тоглож өссөн

Аглаг бэлийн минь чулуу

Алагхан үрээ санасан сэтгэлийг тань

Аяндаа тайвшруулна

Аав минь та хүүгээ санахын цагтаа

Аглаг уулсынхаа чулуунаас

Атгаж нэг тайвшраарай

Ээж минь та хүүгээ санахын цагтаа

Эгшиглэнт горхиныхоо уснаас

амсаж нэг тайвшраарай

Сэвлэгт насаа тольдож өссөн

Сэргэлэн горхины минь боргио

Энхрий үрээ санасан

сэтгэлийг тань эгшээж тайвшруулна

Ээж минь та хүүгээ санахын цагтаа

Эгшиглэнт горхиныхоо уснаас

амсаж нэг тайвшраарай

Аав ээж та хоёрыгоо санахын цагтаа

Алсаас униартах нутгаа харахаар

аяндаа тайвшрах юмаа

Удаан санасан сэтгэлдээ

Учрлын сайхныг эдлүүлэхээр

Унаган нутаг уул усаа удахгүй зорин очно

Аав ээж та хоёрыгоо санахын цагтаа

Алсаас униартах нутгаа харахаар

аяндаа тайвшрах юмаа

Аа аа

Энхрийхэн үр чинь

Унаган нутаг уул усаа

удахгүй зорин очно

Facebook Twitter Google Plus