My love

Би нэгэн ээжийн эрх охинд сэтгэл алдарчихаад
Инээмсэглэх төрхийг нь харахгүй бол тэсэхгүй нь
Ялдам хоолойг нь сонсохгүй бол тэвчихгүй нь
Би өөрийн сахиусан тэнгэрээ олсон юм шиг байна
Би чамд дурласан сэтгэлээрээ баян залуу
Намайгаа ойлгоорой эр хүн учраас би бүгдийг хийнэ
Амьдрал өөрөө асуудалтай ч аргыг нь олж чадвал
Үргэлж нээлттэй гэдэгт найз нь итгэдэг
Дх:
Хайрт минь аз жаргал ойрхон байна
Хайрт минь харин надад итгээрэй
Хөөрхөн нүднээс чинь нулимас унагаахгүй
Охин минь наддаа итгээрэй

Цэвэрхэн чамдаа дурлаад аргадан сууна зүрхээ
Цэлмэгхэн сэтгэлийн тэнгэрт амгалан дүүлэх шувуу
Чи минь миний мөрөөдөл билээ
Харанхуйгаас аврах гэрэл гэгээ чи билээ
Дх:

Эгэлхэн хэрнээ хөөрхөн инээмсэглэх чинь тодхон
Чи бол миний мөрөөдлийн охин
Чамдаа л сэтгэлээ нээн амраг минь болооч гэж гуйя
Би чамтай л учирсандаа хязгааргүй баярладаг хайрт минь
Дх:

Хайрт минь сонсооч
Аз жаргал ойрхон байна
Миний гараас
Хөөрхөн нүднээс чинь нулимс унагаахгүй
Миний охин сонсооч итгээрэй хайрт минь

Facebook Twitter Google Plus