Аав амьтай хүү
Будангийн сүүдэр нүүдлээд өнгөрдөг
Буурал хайрханаа санаж байна уу? Ааваа
Буцаад ирнэ гэж хүү чинь зүүдлээд
Бууцаа нэг эргэж явна Ааваа
Ээ э э ээ
Бууцаа нэг эргэж явнаа ааваа
Уртын сайхан дуугаа дуулаад
Уулын жаврыг үргээж явна уу ааваа
Удахгүй ирнэ гэж хүү чинь зүүдлээд
Ухаант түмнээ түшиж явна ааваа
Ээ ээ ээ
Бууцаа нэг эргэж явнаа ааваа
Хорвоогийн жамаар амьдарч л яваа
Хонгор үрсээ санаж байна уу? Ааваа
Холоос ирнэ гээд хүү чинь зүүдлээд
Хотол түмнээ түшиж явнаа Ааваа
Ээ э э ээ
Бууцаа нэг эргэж явнаа ааваа