Тусгай салаа


Харахад би энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хат суусан эрчүүд
Халир хайсгүй тусгай ангийн дайчдаа
Жирийн бид эгэл цэргүүд
Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд
Нээрээ би тусгай салааныхан
Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд

Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна

Оломгүй хол хөл эцэхгүй
Онцгой даалгавар биелүүлнэ бид
Салаа жагсаж тулаанд бэлэн байна
Саадыг давах саарахгүй авхаалжтай

Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна

Facebook Twitter Google Plus