Бид итгэдэг

Хаанаас чи ирсэн бэ

Хамаагүй ээ бидэнд наашаа суу

Харанхуйд гэрэлтэх

Харах өнцөг чинь чамд бий

Өдөр бүр өөр өөр дуу

Өөрийгөө илэрхийлэвч бид

Өнгөрсөн одоо ирээдүйд

Хамтдаа хүчтэй

Бид итгэдэг бид нар нэгддэг

Итгэл үнэмшилдээ үнэнч явахад

Эерэгээр манлайлж

Бид итгэдэг бид олуулаа

Ирээдүйгээ улам гэрэлтүүлэн

Эрх чөлөөг өвлүүлэн үлдээнэ

Ганцаараа биш гэдгээ

Галыг унтраахдаа чи мэдрэнэ

Хана хэрэм бол нөхөрлөл

Хаалгыг онгойлгох түлхүүр нь

Хамгийн том баялаг бол

Хүний мөн чанар мөн гэдэгт

Хайртай бүхнээ хамгаалах

Хүч бий гэдэгт

Бид итгэдэг бид нар нэгддэг

Итгэл үнэмшилдээ үнэнч явахад

Эерэгээр манлайлж

Бид итгэдэг бид олуулаа

Ирээдүйгээ улам гэрэлтүүлэн

Эрх чөлөөг өвлүүлэн үлдээнэ

Facebook Twitter Google Plus