Эрвээхий

Чамин ганган өнгө нь солонгороод
Чанх дээр минь эргэлдсэн алтанзулаа
Чи бид хоёрын зулайд бадамласан
Чин хайрын амин цэцэг
Цэлмэг тэнгэрийн мандалд хөөрөөд солонго татаад
Намайг баясгасан эрвээхэй чи нисдэг цэцэг
Ганган тансаг өнгөө гайхуулаад 
Гар дээр минь эргэлдсэн хонгорзулаа
Чи бид хоёрын зүрхэнд бадамласан
Чин хайрын амин цэцэг 
Цэлмэг тэнгэрийн мандалд хөөрөөд солонго татаад
Намайг баясгасан эрвээхэй чи нисдэг цэцэг
Ариун тансаг өнгөө гайхуулаад
Алган дээр минь эргэлдсэн гэрэлтзулаа
Чи бид хоёрын сэтгэлд нахиалсан
Чин хайрын амин цэцэг
Цэлмэг тэнгэрийн мандалд хөөрөөд солонго татаад
Намайг баясгасан эрвээхэй чи нисдэг цэцэг
Чамин ганган өнгө нь солонгороод
Чанх дээр минь эргэлдсэн алтанзулаа
Чи бид хоёрын зулайд бадамласан
Чин хайрын амин цэцэг
Цэлмэг тэнгэрийн мандалд хөөрөөд солонго татаад
Намайг баясгасан эрвээхэй чи нисдэг цэцэг
Цэлмэг тэнгэрийн мандалд хөөрөөд солонго татаад
Намайг баясгасан эрвээхэй чи нисдэг цэцэг
Цэлмэг тэнгэрийн мандалд хөөрөөд солонго татаад
Намайг баясгасан эрвээхэй чи нисдэг цэцэг
Эрвээхэй чи нисдэг цэцэг
Facebook Twitter Google Plus