Монголоо зорилоо

Цэнхэр залаат уулсын салхи нь сэвэлзээд байна
Цээл мөнгөн горхины ус нь жирэлзээд байна
Цээж дүүрэн нулимс минь нүдэнд тогтохгүй нь ээ
Цэлгэр холын газраас Монголоо зорилоо доо
Цээж дүүрэн нулимс минь нүдэнд тогтохгүй нь ээ
Цэлгэр холын газраас Монголоо зорилоо доо
Болцогт шаргал талын цэцэгс нь алаглаад байна
Бор борхон гэрүүд минь нүдэнд харагдаад байна
Буурайж үлдсэн ээжээ санаад болохгүй нь ээ
Бүр холын газраас Монголоо зорилоо доо
Буурайж үлдсэн ээжээ санаад болохгүй нь ээ
Бүр холын газраас Монголоо зорилоо доо
Өсөж төрсөн гэр минь нүдэнд харагдаад байна
Өвгөн болсон аавдаа очоод золгомоор байна
Өвөр дүүрэн нулимс минь нүдэнд тогтохгүй нь ээ
Өнө холын газраас Монголоо зорилоо доо
Өвөр дүүрэн нулимс минь нүдэнд тогтохгүй нь ээ
Өнө холын газраас Монголоо зорилоо доо
Буурайж үлдсэн ээжээ санаад болохгүй нь ээ
Бүр холын газраас Монголоо зорилоо доо
Цээж дүүрэн нулимс минь нүдэнд тогтохгүй нь ээ
Цэлгэр хольн газраас Монголоо зорилоо доо
 
Facebook Twitter Google Plus