Хайрын элч

Алдрай бага насанд минь
Анхны гэгээн хайр минь ээ
Анхил дэврүүн зангийг минь
Аялж аргадсан хань минь ээ
Хан хурмастаас илгээсэн
Хайрын тэнгэр элч юм уу
Хамтдаа хорвоог туулах
Ханьсахын дээд заяа юм уу
Хайрт минь чи миний гэрэл гэгээ
Миний амьдралдаа авч байсан 
Хамгийн үнэтэй бэлэг
Чамтайгаа байх цаг хугацаа
Идэр залуухан насанд минь
Илчээр ивээсэн хань минь ээ
Ирвэж тэнэсэн харцыг минь
Илбэж цэгцэлсэн хань минь ээ
Хан хурмастаас илгээсэн
Хайрын тэнгэр элч юм уу
Хамтдаа хорвоог туулах
Ханьсахын дээд заяа юм уу
Өөө өөө
Насан багад минь тохиосон
Нарны гэрэл тусгал минь
Нартын хорвоод заяасан
Нандин учрал хань минь ээ
Хан хурмастаас илгээсэн
Хайрын тэнгэр элч юм уу
Хамтдаа хорвоог туулах
Ханьсахын дээд заяа юм уу
Хан хурмастаас илгээсэн
Хайрын тэнгэр элч юм уу
Хамтдаа хорвоог туулах
Ханьсахын дээд заяа юм уу
Ханьсахын дээд заяа юм уу
Facebook Twitter Google Plus