Эгэл биш инээд

Инээцгээ хүмүүс ээ инээгээрэй
Эгэл биш шүү энэ инээд
Алиа хошин инээдгүйгээр
Амьдрал өөрөө өнгөгvй шүү дээ

Гудамж талбайд хүмүүс цөмөөрөө
Гунихарч явбал сайхан байх уу
Өөдрөг сэтгэлийн гэрэл гийсэн
Үнэхээр сайхан инээд бэлэглэе

Ариун тансаг сэтгэлийн толь
Алиалагчдыг ерөөсөө болдоггүй гэлцэх юм
Асар өндрөөс газарт унахдаа ч
Айдас үргээж тэд инээдэг дээ

Facebook Twitter Google Plus