Ихэр гурван сайхан

Халуун зуны гурван сардаа
Хадан хавцалд ус нь мөстэй
Цантай өвлийн хүйтэн жавраар
Цасан доор нь арц нь ногоон
Хайртай ханийн минь нутаг гэвэл
Хатан гурван сайхан билээ
 
Үүлс чуулах уулсын оргилд
Үдийн нарнаар сэрүү татаад
Халуун намраар цас нь цавцайж
Хажуу бэлд нь зэрэглээ хээтсэн 
Хонгор ханийн минь нутаг гэвэл
Холын гурван сайхан билээ
 
Шөнөжин гялалзах оддын доор оо
Шүүдэр сувдан цэцэгсийг дундаа
Усны хүйтэн ундрага шимээд
Уулсынх нь хэцэд янгир хоноглоод
Ижил ханийн минь нутаг гэвэл
Ихэр гурван сайхан билээ
 
Хайртай ханийн минь нутаг гэвэл
Хатан гурван сайхан билээ 
Хатан гурван сайхан юмдаа
 
Facebook Twitter Google Plus