Хайрын дуу

Хөхөөн дууны эгшиг дуундаа хүлээж чамайг суухдаа
Униартах талаа сэргээхээр дуурсаж чамайг дууллаа
Наддаа чи минь нарны гэрэл юм аа хө
Наддаа чи минь сарны туяа юм аа хө
Алсын замын аяндаа амраг чамайгаа бодохоор
Дуулим талдаа цуурайттал дуулж чамайг дууллаа
Наддаа чи минь дууны эгшиг юм аа хө
Наддаа чи минь хайрын сэтгэл юм аа хө
Итгэлт цогтой насандаа тэтгэж чамайг явахдаа
Дурлал хайрын дуугаа дуулж чамдаа өргөлөө
Наддаа чи минь нарны гэрэл юм аа хө
Наддаа чи минь сарны туяа юм аа хө
Наддаа чи минь дууны эгшиг юм аа хө
Наддаа чи минь хайрын сэтгэл юм аа хө

Facebook Twitter Google Plus