Вансэмбэрүү

Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа

Төөлбөл би чацуу тоолбол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Facebook Twitter Google Plus