Хаа ч цуг

Дурлал минь унтрана гэж бүү бодоорой
Дуулим энэхэн хорвоодоо эд эсээрээ шингэсэн ч
Дугариг улаан наран болон гийж
Дулаан илчээрээ чамайгаа тэтгэж
Сэрж мэдэрсээр хаа ч явсан цуг гэж мэдээрэй

Хайр минь дундрана гэж буу бодоорой
Хайран бие минь элэгдэн нирваан болсон ч
Хамгийн сайхан бүхэнд шингээж
Хонгор зүрхэнд чинь цохилно гэж мэдээрэй
Сэрж мэдэрсээр хаа ч явсан цуг гэж мэдээрэй

Дурлал минь унтрана гэж бүү бодоорой
Дуулим энэхэн хорвоодоо эд эсээрээ шингэсэн ч
Дугариг улаан наран болон гийж
Дулаан илчээрээ чамайгаа тэтгэж
Сэрж мэдэрсээр хаа ч явсан цуг гэж мэдээрэй

Facebook Twitter Google Plus