Хайрын бэлэг

Хэнд ч өгөөгүй миний нандин хайр
Үүл шиг нүүгээд хаашаа ч явахгүйг мэдэж байна
Зүүдэн дотроо ургуулсан миний хайр
Зөн совингоороо биднийг учруулжээ

Чамдаа хадгалсан миний энэ хайр
Сэтгэлийн чинь дэргэд дэндүү догдолж байна
Чамруу урсан цутгах хязгааргүй энэ хайр
Гэрэл гэгээ болж сэтгэлд цацарна

Хайр гэдгийг чи надад бэлгэлсэн
Зүүд шиг гоё хүслийг минь амилуулж ирэх юм
Аадар борооны дуслууд шиг зогсолтгүй орох хайр минь
Аз жаргал зөгнөн яаран алхална

Надад бэлэглэсэн чиний минь энэ хайр
Хичнээн ариун болохыг дурлаж амтална
Хэн хэндээ хүрсэн янагийн халуун шөнө
Нэг л хүсэл болж үүлэнд умбана

Facebook Twitter Google Plus