Хайрын томъёо

Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр
Нэг л юмыг би үүн шиг батлаж чадна
Нэг ч бүсгүй чамайг над шиг хайрлаж чадахгүй ээ
Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү
Нэг ч бүсгүй чамайг над шиг хайрлаж чадахгүй ээ
Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр
Хоёр дээр нэмэх нь нэг тэнцүү гурав
Хосгүй үйл шиг үнэнийг хэлж би бас чадна
Зүү орох зайгүй хоёр сэтгэл нийлсэн бол
Зүүд нойронд хүртэл гурав дахийн зай
Зүү орох зайгүй хоёр сэтгэл нийлсэн бол
Зүүд нойронд хүртэл гурав дахийн зай үгүйснэ

Нэгээс хасах нь нэг тэнцүү тэг
Нэг биш юмыг би үүн шиг цэглэж чадна
Алдаж хагалсан аяганд алтан айраг ч тогтохгүй ээ
Аргадан сөгдөн гуйвч амраг сэтгэл
Алдаж хагалсан аяганд алтан айраг ч тогтохгүй ээ
Аргадан сөгдөн гуйвч амраг сэтгэл эргэхгүй ээ

Нэг ч бүсгүй чамайг над шиг хайрлаж чадахгүй ээ
Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр

Facebook Twitter Google Plus