Чандмань эрдэнэ

Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэй еэ

Дэлгэр орчлонг ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясаасан ааш чинь хө
Дээшээ бадраахын урамтай яа

Цэцэгт талд нь зуузай холбон тэргүүлсээр
Цэнгүүн салхийг хуурдуулсан чиг билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
Цэлгүүн долгион ярууссан чиг билээ
Цэгээн сарьдагийн зулайд нь ая маань хө
Цэрвүүч хадаасан чиг билээ

Чангалан татсан хуурын маань чавхдас нь байна хө
Чандлан хөгийг нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чармайн аясыг нь хөгжөөхөн байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чанадын ивээлээ хайрла даа

Facebook Twitter Google Plus