Харц харцандаа

Харц харцандаа итгэлийн гэгээн сүүн мөрөөдөлтэй
Хайр хайрандаа сэтгэлийн уянгатай
Хоног хоногоор уусан уусан жаргах
Хонгор минь чи миний хайрын шүтээн

Зүрх зүрхэндээ итгэлийн нандин дуун цацалтай
Зүүд зүүдэндээ сэтгэлийн уяатай
Агшин агшнаар хайрлан хайрлан жаргах
Амраг минь чи миний хайрын шүтээн

Бодол бодолдоо уянгын цагаан сүүн өргөлтэй
Болзоонд яарсан сэтгэлийн уяатай
Эгшин эгшнээр уяран уяран жаргах
Энхрий минь чи миний хайрын шүтээн

Facebook Twitter Google Plus