Чонын хийморьтой эр хүн

Хатуу саарал нугачаанд
Халтирч бүдчээд яах юм бэ
Хамаан нугуйгаас эр хүн байна даа би
Бүсээ чангалаад мордъё доо байз

Хүрэн чулуунд нь бүдчин
Бэлд нь сүүтэгнээд яах юм бэ
Хүний хүү байна даа би
Оргилд нь нэг гаръя даа байз

Шулуун сэтгэлээ тахийлган
Чулуу няслаад яах юм бэ
Чонын хийморьтой эр хүн байна даа би
Цолмон одод шиг цоролзоё доо байз
Чонын хийморьтой эр хүн байна даа би
Цолмон одод шиг цоролзоё доо байз
Цолмон одод шиг цоролзоё доо байз

Facebook Twitter Google Plus