Тэр чинь би

Нэрийг минь зөөлөн шивнэн дуудаач намайг
Булгийн хүйтэн усаар ундаалаач намайг
Оломгүй атлаа тэнэгхэн зүрх минь
Олж сонсох болов уу шивнэх тэр үгсийг
Ахиад нойр минь хулжиж харанхуйг угтана
Гэрэлтэх цонхыг минь бүрэнхий нөмөрнө
Мойл нь ханхалсан бут мөчрөөрөө даллаж
Эх орон минь чи намайг дуудна
Нар жаргах цагаар
Чи намайг дуудаач
Уйтгар гуниг минь намайг чи санаач
Чи намайг дуудаач
Нар жаргах цагаар
Чи намайг дуудаач
Уйтгар гуниг минь намайг чи санаач
Чи намайг дуудаач
Уулзан учрах мөч нэгэнт ирэх л биз ээ
Уршигт хагацал энд хэтэрхий удаж
Хөх саран хотын цаагуур шурган оржээ
Цөхөрч уйлъя гэхээр нулимс гардаггүй
Жингэнэх хонх эсвэл алс холын цуурай юу
Зэрвэсхэн дэргэдүүр нь өнгөрч одов уу
Хүний хөлд тахлагдан зам минь бүдгэрчээ
Цаг хугацааны тоосонд үзэгдэхээ больжээ
Позови меня, на закате дня
Позови меня, грусть печаль моя, позови меня

Facebook Twitter Google Plus