Найзуудаа санана

Нар сартай ханьсаж нандин дурсамж сэргэнэ                                           
Намрын салхи үлээж найзуудаа санана
Эргэх орчлонгийн хуудсанд өнгө нэмсэн андууд
Эгшиг дуутай мөчүүд биднийг хөглөнө
Ургах нарны өнгөтэй дурлах хайрын илчтэй
Үерхэж дассан андууд дуулах хүсэл нэгтэй

  Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
  Хувь заяагаа холбосон найзуудаа санана аа
  Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд

Цас бороо ээлжлэн цаг хугацаа эргэнэ
Хайр дурлалд яарна аа халуун зүрх догдолно
Дууны жигүүр дэвэн дуундаа уярна аа
Дурсамж дүүрэн өдрүүд сэтгэлд минь тодхон
Дассан сэтгэлийн үгээ чамдаа би хэлнэ ээ
Мартахын аргагүй мөчүүд дуунд минь мөнхөрнө өө

  Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
  Хувь заяагаа холбосон найзуудаа санана аа
  Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд

Учралд сэмхэн яарна аа хайрын захиа хийсгэнэ
Уярч дасаж догдлон хайрын илчилнэ ээ
Хэзээ ч мөнхрөх дурсамж сэтгэлд тодорно
Хэнд ч хэлээгүй үгээ түүндээ илгээнэ
Залуу насны эрчээр гал шиг асч явья
Сайхан сэтгэлийн хүчээр дүүлэн ниснэ

  Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
  Хувь заяагаа холбосон найзуудаа санана аа
  Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд
  Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
  Хувь заяагаа холбосон найзуудаа санана аа

  Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд

Facebook Twitter Google Plus