Энхнэрүүдийн зөв

Арга нь олдохгүй ч ялдамхан зантай
Ааш нь олдохгүй ч ялгуухан төрхтэй
Хүүхнүүд гэдэг сонин ертөнц
Хүслийг татсан шидийн увидас
Түүнийг ойлгох гэж гайхах хэрэггүй
Тэртээ тэргүй тэд өөрчлөгдөхгүй
Тэмцэж сөрөөд нэмэргүй залуу минь
Тэгээд л болоо эхнэрийн чинь зөв
Тэдэнд ердөө ч буруу байхгүй ээ залуу минь
Тэвчээрийг чинь барсан ч инээх л хэрэгтэй
Тийм л хүмүүс дээ бүсгүйчүүд гэдэг чинь
Тэгээд л гүйцээ амьдрал сайхан эхнэрүүдийн зөв
Хайрлаад байвал цэцэг шиг дэлбээлнэ
Хардаад байвал навч шиг хийснэ
Бүсгүйчүүд гэдэг гэгээн ертөнц
Бүжиж яваа тэнгэрийн дагина
Бурууг хийсэн ч зэмлэх хэрэггүй
Будилж зогссон ч бухимдах ёсгүй
Тэдний буруу гэж байхгүй залуу минь
Тэгээд л болоо эхнэрийн чинь зөв
Тэдэнд ердөө ч буруу байхгүй ээ залуу минь
Тэвчээрийг чинь барсан ч инээх л хэрэгтэй
Тийм л хүмүүс дээ бүсгүйчүүд гэдэг чинь
Тэгээд л гүйцээ амьдрал сайхан эхнэрүүдийн зөв
Халамжлаад байвал нар шиг гэрэлтэнэ
Хайхралгүй орхивол намар шиг гундана
Хүүхнүүд гэдэг гайхам ертөнц
Хүний орчлонгийн зөөлөн уянга
Мартсан санасныг нь тоочих хэрэггүй
Магадгүй тэд бүгдийг мэдэж л байгаа
Тэднийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй
Тэгээд л болоо эхнэрийн чинь зөв
Тэдэнд ердөө ч буруу байхгүй ээ залуу минь
Тэвчээрийг чинь барсан ч инээх л хэрэгтэй
Тийм л хүмүүс дээ бүсгүйчүүд гэдэг чинь
Тэгээд л гүйцээ амьдрал сайхан
Тэдэнд ердөө ч буруу байхгүй ээ залуу минь
Тэвчээрийг чинь барсан ч инээх л хэрэгтэй
Тийм л хүмүүс дээ бүсгүйчүүд гэдэг чинь
Тэгээд л гүйцээ амьдрал сайхан
Эхнэрүүдийн зөв эхнэрүүдийн зөв
Facebook Twitter Google Plus