АЛТАЙ ХАНГАЙН УУЛС

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв ээ би
Аавын минь заяатай нутаг болооод
Амгалан нойрондоо зүүдлэв ээ би
Аяа хөөрхий алдрай мин уу зээ

Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Амрууланхан хөхрүүлэнхэн зүүдлэв ээ би
Хайртай ээжийн минь нутаг болохоор
Хамаг нойрондоо зүүдлэвээ би
Аяа хөөрхий алдрай минь уу зэ

Алтай хангайгаа юугаа болгоод
Айсууланхан ойртууланхан зүүдлэв ээ би
Аав л ээжийн минь л нутаг болоод
Амрах нойрондоо зүүдлэв ээ би
Аяа хөөрхий алдрай минь уу зэ

Facebook Twitter Google Plus