Мөрөөдлийн дуу

Таанын үнэрт салхи чи
Талаар нисэн өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай
Сэвшээ зөөлөн салхи чи
Сэрүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй
Үюлзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор бүсгүйг минь
Үнсэн таалан илбээрэй
Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Хайрт намайг очино гээд
Хайртай түүнд минь дамжуулаарай

Facebook Twitter Google Plus