To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ханийн дуу

Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувууд ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа нийлэх юм даа
Заяа холбон ханилана гэдэг
Замилан хорвоод жаргал юм даа
Сэтгэл нийлсэн хайрын уянга
Итгэл өргөх дуулал юм даа
Хосын жаргалыг тэтгэн ивээсэн
Хайрын наран чи минь юм даа
Хоёр сэтгэлийг мөнхлөн дээдлэх
Хонгор үр минь чимэг юм даа
Жаргал зовлон хослох амьдралд
Журмын сэтгэлээ сэвгүй байлгахсан
Настан буурлууд болсон хойноо ч
Найзлах хосуудад жишээ байхсан

Facebook Twitter Google Plus