Зүрхэн хоёр алга

Шөнөөр шивэрсэн бороо
Үүрээр татрах болов уу даа
Чиний манасан зүүдэнд нь
Саран түрүүлж гийх болов уу
Орой бүүдийсэн тэнгэр нь
Үдшээр цэлмэх болов уу даа
Очоод үнсмээр чамтайгаа
Өглөө хурдан учрахсан
Баруун баруунаас саатан жаргах
Нарны цонхоор гуниг арилж
Бадаг санаанд минь өөрөө шивэрсэн
Бодлын бороо ороосой
Саран наран туяатай
Салхин дороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай
Миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй
Болор мөнгөн дуслаасаа
Зүрхэн хоёр алгаараа
Зэрэг нэгэн амсъя даа
Хавраар ирсэн шувууд нь
Намартаа нэг л уянгална
Хайрын чимээгүй үнэн
Насандаа нэг л эгшиглэнэ
Чиний ирэх зүгийн минь
Салхин чимээн дундаас
Миний өгөх хайрыг
Санаж жарган эрхэлнэ ээ
Зүүн зүүнээс мандан гарах
Нарны алтанхан туяанаас
Зүүдэнд минь өөрөө шивэрсэн
Хайрын бороонд норлоо доо
Саран наран туяатай
Салхин дороо чимээтэй
Өглөө үдшийн уянгатай
Миний хайрын хавар уу
Зүүдэнд ирсэн чимээтэй
Болор мөнгөн дуслаасаа
Зүрхэн хоёр алгаараа
Зэрэг нэгэн амсъя даа
Баруун баруунаас саатан жаргах
Нарны цонхоор гуниг арилж
Бадаг санаанд минь өөрөө шивэрсэн
Бодлын бороо ороосой

Facebook Twitter Google Plus