Навч

Нарсхан модод навчаа дэлгэх шиг
Намрын салхинд бөхөлзөнө
Найз минь чи намайгаа орхиод
Нарт хорвоогоос юунд уйдна вэ?

Аадар бороо асгаран орох шиг
Амьдралын сайхныг минь бүрэхлээ
Амраг чиний минь хайр үгүй болохоор
Аз жаргалаар бид хоёр ч яах билээ

Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь

Нарсхан модод навчаа дэлгэх шиг
Намрын салхинд бөхөлзөнө
Найз минь чи намайгаа орхиод
Нарт хорвоогоос юунд уйдна вэ?

Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь
Хайр чинь навч болж хийслээ шүү
Хань минь чи хараач хайран амьдрал минь

Facebook Twitter Google Plus