Сэхүүн салхи

Сэхүүн салхи чи хэзээ ирэв

Хичнээн олон жил аялж байна даа

Орчлонг үгүйсгэж өөлсөөр

Гэрт минь дахиад л ирэв үү

Ганц өдөр намайг тайван байлгаач

Уярааж чадахгүй юм бол

Салхи байгаад ч яах юм билээ

Хийсгэж чадахгүй юм бол

Сэхүүн байгаад ч яах билээ

Намрыг зөгнөөгүй юм бол

Салхи байгаад ч яах юм бэ

Намайг сэргээхгүй юм бол чи хэрэггүй

Намрыг зөгнөөгүй юм бол

Салхи байгаад ч яах юм бэ

Намайг эзэмдэхгүй юм бол чи хэрэггүй

Тоостой салхи чи хоолой хорсгоод

Барайсан чиний царай хуурай

Цэнгүүн агаарыг би хүснэ

Цэвэр сэтгэлийг хүлээнэ

Ядахад чи минь бүлээхэн үлээгээч

Уярааж чадахгүй юм бол

Салхи байгаад ч яах юм билээ

Хийсгэж чадахгүй юм бол

Сэхүүн байгаад ч яах билээ

Намрыг зөгнөөгүй юм бол

Салхи байгаад ч яах юм бэ

Намайг сэргээхгүй юм бол чи хэрэггүй

Намрыг зөгнөөгүй юм бол

Салхи байгаад ч яах юм бэ

Намайг сэргээхгүй юм бол чи хэрэггүй

Уярааж чадахгүй юм бол

Салхи байгаад ч яах юм билээ

Хийсгэж чадахгүй юм бол

Сэхүүн байгаад ч яах билээ

Намрыг зөгнөөгүй юм бол

Салхи байгаад ч яах юм бэ

Намайг сэргээхгүй юм бол чи хэрэггүй,

Намрыг зөгнөөгүй юм бол

Салхи байгаад ч яах юм бэ

Намайг сэргээхгүй юм бол чи хэрэггүй

Facebook Twitter Google Plus