Үнэнгээ барь

Тэдний хэлсэн чамд нөлөөлсөөр

Тэдний хийсэн дүрэм үйлчилсээр

Бүх зүйлд би буруутай мэдрэмж намайг урж байна

Гэвч бидний хэн ялах вэ? энэ бүгд хаана очиж хүрэх вэ? хэзээ вэ?

Тоглоом хаантай ч чи ухаантай

Гол дүрийн минь баатар хэвээр

Үгээ цээжлэх хэрэггүйгээр

Үнэнгээ барь

Миний хайсан чи олдоогүй

Чиний дайсан би болоогүй

Үзэгдэл найруулга нь нэг л биш байна хайрт минь

Гэвч эцсийн үзэгч нь хэн?

эргэлзээг нь тайлан цэн хэд хүрэх вэ?

Тоглоом хаантай ч чи ухаантай

Гол дүрийн минь баатар хэвээр

Үгээ цээжлэх хэрэггүйгээр

Үнэнгээ барь!

Facebook Twitter Google Plus