To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Жаргалтай явна хоёулаа

Сайхан цэцэгс өнгө алаглах дэлгэрхэн зунаараа
Санан дуулж зүүдлэн хүлээдэг сумыхаа наадамдаа
Сэтгэлийн наран итгэлийн гэгээ хайрт чамтайгаа
Цайвар бороо зүс ижэлдэн галгиулж явна
 
Ханийн хорвоод уянгаар хөглөөд
Хайрийн харцаар биесээ гоёоод
хоёулаа хамт жаргалтай явна .

Хайрын бороо хацар норгох тансагхан зунаараа
Хүлээн бодож гэгэлзэн яарсан нутгийхаа наадамдаа
Хүний дээд хайрийн далай амраг чамтайгаа
Хүлгийн дээд жороо хээрээрээ ижилсэн явна
 
Нуурд өвөгдөн хууч хөөрөн хөөрөг зөрүүлээд
Дун олон бужигнан цэнгсэн ардыхаа наадамдаа
Булиглах хайрийн мөнхийн эзэн сайхан чамтайгаа
Бундан сартай наран шаргаар хослонхон явна
Facebook Twitter Google Plus