Алтан хундага

Алт юу хундагандаа

Асгаруулмаар сайн

Сайлуур байдуу сайн

Ах дүү та нартайгаа

Найрлан сууя аа хө

Сайлуур байдуу сайн

Мөнгөн юу хундагандаа

Мэлмэрүүлмээр сайн

Сайлуур байдуу сайн

Мөнхийн нөхөд та нартайгаа

Найрлан сууя аа хө

Сайлуур байдуу сайн

Хониныхоо шүүсийг

Засмаалчиг сайн

Сайлуур байдуу сайн

Худ юу та нартайгаа

Найрлан сууя аа хө

Сайлуур байдуу сайн

Хуур юу хувьсыгаа

Аялуулмаар сайн

Сайлуур байдуу сайн

Хүндэт юу та нартайгаа

Найрлан сууя аа хө

Сайлуур байдуу сайн

Сайлуур байдуу сайн

Facebook Twitter Google Plus