Хийморь бадарна

Зэрэглээт тал шижир өнгөөр шаргалтаад
Зэлтэй унага ногтруун дуунаар сортолзоод
Агар зандан хулаар айраг залгилсан
Аатай насны алтан намар уянгална


Эргэх дөрвөн улиралд цог золбоог бадраасан
Эрийн хийморь монголын өглөөтэй мандана

Орчлон хорвоо танан өнгөөр гялалзаад
Оторын бэлчээрт адуун сүрэг ээ манаад
Жавар хурсан үдшийг ажрилгүй туулсан
Залуу насны цантай өвөл цавцайна

Урсгалт мөрөн голууд цөнгөө түрээд
Уулс толгодын бэлд яргуй хэнзлээд
Эрдэнэ засгийн унага эрвэлзэн жороолсон
Идэр насны урьхан хавар цангинана даа

Хусан шонгийн үзүүрт хадаг дэрвээд
Хусуур дүүлэн хөлсөөр уяа эвлээд
Хурдан хүлэг наадмын дэнж гоёсон
Хувьтай насны налгар зун дэлгэрнэ

Facebook Twitter Google Plus